Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нөлөөллөөр Хэнтий аймагт хамгийн өндөр төсвийг хуваарилдаг уу?
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ -ын чуулганаар хэлэлцлээ. Энэ Монгол Улс түүхэндээ анх удаа 18.9 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөгийн зарлага гаргахаар төсвийн төсвөө боловсруулаад байгаа юм.
Энэ төсөвт шинээр хөрөнгө оруулалтын зардал аймгуудад хуваарилаагүй, хуучин төслүүдээ дуусгана гэдгийг онцолж байгаа юм. Харин аймгуудад төсөв хэрхэн хуваарилагдсаныг танилцуулбал:
Сүүлийн жилүүдэд орон нутгийн төсвийг батлахдаа хүн ам, эдийн засгийн нөөц бололцоо, орон нутгийн онцлог зэргээс илүүтэй албан тушаал, эрх мэдлийн давуу байдлыг илтэд тусгаж ирсэн. У.Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд байх үед хамгийн өндөр төсвийг Хэнтий аймагт хуваарилдаг байсан. Өнөөгийн Ерөнхий сайд ч Хэнтий аймгийнх бөгөөд төрсөн тосгондоо төсвийн хөрөнгө оруулалтыг хамгийн их тавиулдаг гэдгээрээ олны шүүмжлэлийг дагуулж ирсэн.
- Хэнтий аймаг - 271 тэрбум /92 төсөл/
- Төв аймаг -163 тэрбум/48 төсөл/
- Архангай аймаг- 107 тэрбум/49төсөл/
- Дорнод -92 тэрбум /31 төсөл/
- Дархан-Уул аймаг -90 тэрбум/39 төсөл/
- Ховд аймаг -86 тэрбум/42 төсөл/
- Хөвсгөл аймаг- 61 тэрбум /62 төсөл/
- Баянхонгор аймаг - 57 тэрбум /34 төсөл/
- Баян-Өлгий аймаг- 56 тэрбум /43 төсөл/
- Өвөрхангай аймаг - 52 тэрбум/31 төсөл/
- Увс аймаг - 44 тэрбум /43 төсөл/
- Өмнөговь аймаг -43 тэрбум/9 төсөл/
- Говь-Алтай аймаг - 43 тэрбум / 54 төсөл/
- Булган аймаг - 40 тэрбум/30 төсөл/
- Дорноговь аймаг -36 тэрбум/13 төсөл/
- Сэлэнгэ аймаг -34 тэрбум/33 төсөл/
- Сүхбаатар аймаг - 28 тэрбум/23 төсөл/
- Завхан аймаг - 24 тэрбум /40 төсөл/
- Дундговь аймаг- 24 тэрбум /29 төсөл/
- Орхон аймаг -19 тэрбум /15 төсөл/
- Говьсүмбэр аймаг -11 тэрбум /9 төсөл/
21 аймаг дундаа Хэнтий аймаг хамгийн өндөр төсөвтэй бол Говьсүмбэр аймаг хамгийн бага төөвтэй. Өөрөөр хэлбэл Хэнтий аймгийн төсөв Говьсүмбэр аймгаас 24 дахин их төсөв хуваарилжээ.
Сэтгэгдэл үлдээх