Цэс Close

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд өртсөн иргэдэд ₮30 сая олгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Эрдэнэбүрэний усан цахилгаан станц барих газрын хилийн зааг дотор амьдардаг, тус төслийн нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэн тус бүрд нэг удаа 30 сая төгрөгийн нөхөх олговор олгох хуулийн төслийг өргөн барилаа.
Ингэхдээ нөхөх олговорыг улсын төсвөөс бус, төслийн санхүүжилтын үлдэгдэл хөрөнгөнөөс гаргуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл тус бүтээн байгуулалтыг барихын тулд зээлийн хэлэлцээрээр 288 сая ам.доллар авсан. Үүний 261 сая ам.доллараар усан цахилгаан станцыг барьж, үлдсэн 17 сая ам.долларыг Засгийн газар юунд зарцуулах эсэх нь мэдэгдэхгүй байгаа. Энэ мөнгөнөөс Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нийт 300 өрхийн 1500 иргэнд олгох боломжтой гэж Ш.Адьшаа гишүүн мэдээллээ.
Үндсэн хуульд, Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Үүнд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан.
Төр, Үндсэн хуулиа дагах, иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амьдрах орчноо хамгаалуулах эрхийг хүндэтгэх ёстой гэж хууль санаачлагч хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах