Ц.Нямцэвээн: 12 байршилд 6540 тээврийн хэрэгслийн зогсоол бэлдсэн

Хуваалцах

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 12 байршилд 6540 тээврийн хэрэгслийн багтаамж бүхий зогсоол бэлдсэн. Тэдгээр 12 байршлаас зургаад нь наадмын зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл, үлдсэн зургаан байршилд наадмын зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүд зогсох боломжтой” гэж мэдээллээ.

Улмаар зөвшөөрөл аваагүй иргэд тэдгээр зургаан байршлын зогсоолд машинаа тавиад Төв цэнгэлдэх хүрээн болон Хүй 7 худаг руу нийтийн тээврээр зорчиж болно гэв.

Тэрбээр “Зогсоол дээрх тэмдэг тэмдэглэгээ зэргийг хийж дууссан бөгөөд наадамчин олноо хүлээж авахад бэлэн болоод байна” гэж мэдээллээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн