Цэс Close

Х.Нямбаатар: Өчигдөр найман хүнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан. Орон байранд нь нэгжлэг хийгдэж байгаа

Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа юм. Иргэдийн жагсаал, шаардлагын хүчинд нүүрсний хэргийг шалгах үйл ажиллагаа эрчимжиж байгаа гэдгийг онцоллоо. Энэхүү ажлын хэсэг нь мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газрын харьяа агентлагуудаас мэдээлэл гаргаж өгөх, гадаад улсаас хил гаалийн мэдээллийг өгөх, тусгай шинжээч нарыг томилох чиг үүрэгтэй ажиллана.

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Урд шөнө Х.Ганхуяг нарын 8 хүнийг хойшлуулшгүй шалтгаанаар баривчиллаа. Тэрээр "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй. Эдгээр хүмүүсийн гэр, оффист үзлэг хийж байна. Мөн "Хишиг арвин индустриал" компанийн зарим удирдлагыг баривчиллаа. Тус компани "ЭТТ" компанийг байгуулснаас хойш хөрс хуулах ажил гүйцэтгэж байжээ. Энэ бол манай томоохон үндэсний, уул уурхайн компаниудын нэг юм. Эрдэнэс тавантолгой ХХК-ийг Монголын оюутны холбоо үе үеийн удирдлагууд толгойлж ирсэн. Магадгүй багаа бүрдүүлж байж болох ч иргэдийн жагсаалын үеэр одоогийн Монголын оюутны холбооны удирдлагуудын данс руу Эрдэнэс тавантолгойн хуучин удирдлагууд их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх баримтыг мөрдөн шалаж байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах