Эрдэнэс Тавантолгойтой холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг ил болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгох шийдвэрийг гаргалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах
- “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”,
- “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”,
- “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртлэх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”,
- “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил,
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болголоо.
Түүнчлэн Тавантолгой бүлэг ордын нүүрсний олборлолт, экспортын тээвэрлэлттэй холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргүүдийн явц, жагсагчдын тавьсан шаардлага болон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.
Мөн ковидын үеийн төсвийн мэдээллийг ил тод мэдээлж, нээлтэй байршуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болгов.
Сэтгэгдэл үлдээх