БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзлаа
Аялал жуулчлалын салбарын цахим хөгжил, цахим шилжилтийг тодорхойлох зорилгоор өнөөдөр тус салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөлтэй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзаж байна.
Уулзалтад 20 гаруй аж ахуйн, нэгж байгууллагын төлөөлөл оролцож,
“Аялал жуулчлалын салбарыг сурталчлах, таниулахад орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах нь”
“Аялал жуулчлалын салбарын инженерийн дэд бүтцийн оновчтой шийдэл, байгальд ээлтэй технологиуд”
Mongolian tours.mn технологийн шийдэл
“Аялал жуулчлалын салбарын цахим шилжилт”
“Хаягдал ус дахин цэвэршүүлэх”-Орон нутаг жуулчны баазуудад нэвтрүүлж буй шинэ технологийн танилцуулга
“Аялал жуулчлалын салбар жилийн 4 улирлын турш ажиллах боломж байна” зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүллэг өрнүүлж байна.
Сэтгэгдэл үлдээх