“Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэн болно

Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийн дадал, хандлага бий болгох зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэнг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран зохион байгуулна.


Агаар, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дулаалга, агаар цэвэршүүлэгч, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах технологи, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх зэрэг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.


Үзэсгэлэн 10 дугаар сарын 8,9-ны өдөр Дүнжингарав худалдааны төвийн “Нэг цэгт” зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Сэтгэгдэл үлдээх