"Ногоон хэрэм" төсөл өвөрхангай аймагт хэрэгжинэ
Цөлжилтийг бууруулах, шар шороон шуурга, элсний нүүдлээс байгаль орчныг хамгаалах зорилгоор 2007 оноос хойш Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын “Ногоон хэрэм” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжихээр нээлтээ хийлээ.
Өнгөрөгч 10 гаруй жилийн хугацаанд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Булган, Даланзадгад сумын 3 мянган га талбайг ойн зурвас, мод үржүүлгийн газар болгон сэргээж, байгаль орчны ойжуулалтанд үнэмлэхүй хувь нэмэр оруулсан тус төслийнхөн энэ удаа Арвайхээр хотын 15 га талбайд агро ойг байгуулах юм.
Төслийн хүрээнд тал хээрийн бүс нутгийг модны үр, тарьц суулгацаар хангах хүчин чадал сайтай мод үржүүлгийн газрыг байгуулахаас гадна иргэд, байгууллагыг арга зүйгээр хангах, экологийн боловсрол олгох, чадавхижуулахад чиглэсэн Мэдээлэл сурталчилгаа, сургалтын төв байгуулна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөсөн энэ цаг үед Өвөрхангай аймагтай хамтран ажиллаж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн томоохон ажлыг хэрэгжүүлж өгч байгаа “Ногоон хэрэм” төслийн удирдлага, хамт олон, БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ли Ё Хун болон албаны төлөөлөл оролцов.
Сэтгэгдэл үлдээх