Эрүүл мэндийн салбарт ирсэн санал гомдлыг 97.2 хувьтай шийдвэрлэсэн
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нар 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 14.00-17.00 цагт Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй биеэр уулзаж асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2021 оны байдлаар Эрүүл мэндийн яамны харьяа 5 эрүүл мэндийн байгууллага (УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ)-ыг холбож, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч ажиллаж байсан бол 2022 оны байдлаар 6 эрүүл мэндийн байгууллага (УХТЭ, СЭМҮТ, ХСҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар)-ыг тус төвд нэмж холбон, нийт 11 эрүүл мэндийн байгууллагад иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авч , шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Иргэдийн өргөдөл гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэдэг. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгөхөөр зохицуулсан байна.
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 04 дүгээр сард эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 238 өргөдөл, гомдол хүлээж авснаас 233 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, шийдвэрлэлт 97.2% байна.
Нийт хүлээж авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын 77.7% нь гомдол, 7,3% нь санал, 4.3% нь хүсэлт, 10.7% нь талархал байна.
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад:
- ХӨСҮТ-17.1%,
- ЭХЭМҮТ-12.2%
- УГТЭ-8.3%
- УНТЭ-7,7%
- ХСҮТ-6.6%
- СЭМҮТ-3.3%
- УХТЭ-3.3%
- ГССҮТ-2.8%
- Тухайлан эрүүл мэндийн байгууллагын нэр заагаагүй-38.7%
- Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой- 52.8%
- Эмнэлэгт цагт авахад хүндрэлтэй байгаа тухай-23.2%
- Эмч, ажилчдын харилцаа хандлагатай холбоотой-6.4%
- Бусад-17.6%
- Эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй, чанар, хүртээмж муу-56.9%
- Хүүхдийн эрт илрүүлэгтэй холбоотой-13.0%
- Эрүүл мэндийн хуудасны үнэ нэмэгдсэн тухай-7.3%
- ПГУ шинжилгээ төлбөртэй болсон тухай-6.5%
- 13А маягт ойлгомжгүй -4.9%
- Эмнэлгийн тоног төхөөрөмж дутмаг -2.4%
- Сувилалын газрын ор хоногийн тоо цөөн байгаа тухай-2.4%
- Хөнгөлөлттэй эмийн нэр төрөл цөөн байгаа тухай-1.6%
Эмч ажилчдын харилцаа, хандлагын хувьд дараах эмнэлгүүд дээр иргэд гомдол ирүүлсэн байна. Үүнд:
- ЭХЭМҮТ-13.3%
- ГССҮТ-13.3%
- ХӨСҮТ-13.3%
- УХТЭ-6.6%
- Эмнэлгийн нэр заагаагүй-53.3%
- Цагаанхад боомтын ХӨСҮТ-ийн шинжилгээний багийн шинжилгээний хариу буруу гарч байгаа тухай
- Эмнэлгийн авто зогсоол төлбөртэй байгаа тухай
- Эмнэлгийн ажилчдын цалин бага байгаа тухай
Сэтгэгдэл үлдээх