Эрүүл мэндийн яамнаас зам тээврийн осол их гардаг хар цэгүүд дээр анхааран ажиллана
Эрүүл мэндийн яам болон Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн зүгээс ДЭМБ-ын дэмжлэгээр нийт 200 гаруй сумын эмч нарт цогц сургалт явуулж яаралтай тусламжийн тоног төхөөрөмжөөр хангаад байна. 2022 онд USAID дэмжлэгээр осол, гэмтлийн тохиолдол ихээр бүртгэгддэг 10 суманд яаралтай тусламжийн чадавхийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. Мөн эмч болон зорилтот мэргэжлийн албан хаагчдыг ослын үед иргэдэд яаралтай тусламж үзүүлэх талаар чадавхжуулах сургалтыг тогтмол хийнэ. ЭМЯ-ны зүгээс осол ихээр гардаг Хар цэгүүд дээр иргэдэд чиглэсэн анхааруулсан тэмдэглэгээт самбар байрлуулах ба Тээврийн цагдаагийн албатай хамтран хар цэгийн мэдээллийг орон нутгийн зам дээр мэдээлж ажиллахаар төлөвлөж байна.
Зам тээврийн ослоос сэргийлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайдын албан даалгавар гарах бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллах гэмтлийн эмч нарын тоог нэмэх, эмч дутагдалтай аймгуудад гэмтлийн резидентүүдийг дайчлан ажиллуулах, гэмтлийн тасгуудыг бие даасан тасаг болгон өөрчлөх зэрэг асуудлыг тусгах юм.
Сэтгэгдэл үлдээх