Прокуророос Ж.Энхбаяр, Г.Дөлгөөн нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийг шүүхэд шилжүүлэхгүй авч үлджээ

Нийслэлийн прокуророос Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Нийслэлийн прокуророос Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн, түүний найз Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал асан н.Ренцэндорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарын хүмүүст холбогдох хэргийг "тусгаарласан" гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлэхгүй авч үлдсэн байна.
Сэтгэгдэл үлдээх