"Нийтийн албан тушаалтны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр түгээхийг хориглох заалтыг хассан"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэнэ. Тус хуулийн төсөлтэй холбоотой мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өглөө. Тэрээр "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно гэсэн заалт бий. Уг заалтыг нийгэм буруу ойлголт төрүүлсэн. Тиймээс энэ заалтыг хассан. Түүнчлэн олон нийтэд нөлөө бүхий гэдэг заалтыг хуулийн төслөөс хассан. Мөн хэвлэл мэдээллийн ажилчид гүтгэх, доромжлох гэдэг заалт хэвлэлийн эрх чөлөөнд халтай гэх санал өгсөн учраас цахим гадуурхал дотроо буюу хүнийг заналхийлэх гэдэг агуулгаар явж болно гэж үзсэн. Тиймээс уг хуулиар гүтгэх, доромжлох гэдэг ерөнхий агуулгыг хуульчлаагүй" гэв.
Сэтгэгдэл үлдээх