Ц.Хуланг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ
Тагнуулын ерөнхий газраас өчигдөр яруу найрагч Ц.Хуланг саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Тус саналыг шүүх өнөөдөр хэлэлцэж, нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл үлдээх