Цэс Close

Он гарснаас хойш 175 өрхөд ипотекийн зээл олгожээ

2023 он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй явуулах бодлогын хүрээнд нийт 175 зээлдэгчид 20.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгожээ.  Зээлийн хэмжээ ба зээлдэгчийн тоог харьцуулан үзвэл, нэг өрхөд ипотекийн зээлд зориулан 117 сая төгрөг олгосон байна.  2022 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж буй журмын дагуу Улаанбаатар хотод зээлийн дээд хэмжээг 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 732.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 7.9 мянган өрхөд Монголбанк болон банкнуудын эх үүсвэрээр олгосон юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах