Цэс Close

УПЕГ: Ч.Маралмаад холбогдох шүүх хуралд өөр прокурор томилолтоор оролцсон

Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал хоёрдугаар сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшилсрн билээ.

Тодруулбал, "Шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас шүүх хурал хойшилсон. Шүүх хуралд хохирогчийн хоёр өмгөөлөгч, улсын яллагч нар оролцсон. Мөн прокурор солигдсон байна. Үүний шалтгааныг тодорхой мэдэхгүй. Мөн шүүгдэгч өөрөө ирсэн" хэмээн хохирогчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг хэмээн мэдээлсэн.

Тэгвэл прокурор солигдсон шалтгааны талаар "Иргэн Ч.Маралмаад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь ээлжийн амралттай байгаа тул өнөөдрийн шүүх хуралд өөр прокурор томилолтоор оролцсон байна" хэмээн Прокурорын Ерөнхий Газраас тайлбар мэдээлэл өгөв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах