Цэс Close

Ян Хён Сук: “Baby Monster” намайг гайхшруулж чадсан шигээ дэлхий дахиныг ч цочирдуулна гэж найдаж байна

Кпопын их гурвалын нэг гэгддэг “YG entertainment” оны өмнөхөн охидын шинэ хамтлаг байгуулах гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Түүхэндээ анх удаа тус интертаймэнт охидын тэр дундаа хүүхдүүдээс бүрдсэн хамтлаг байгуулахаар болсон байна.  “Baby Monster” нэртэй шинэ хамтлаг долоон гишүүнтэй бөгөөд насны хувьд 13-20 насныхан байгаа нь солонгосчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

“YG entertainment”-н үүсгэн байгуулагч, гүйцэтгэх продюсер Ян Хён Сук  тус хамтлагийнхны талаар “Тэд бол YG-ийн гентэй хүүхдүүд. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэд сар бүрийн үнэлгээний үеэр намайг цочирдуулсан. Яг үүн шигээ дэлхий дахиныг ч цочирдуулна гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна.

Хамтлагийн гишүүдийг “YG entertainment” албан ёсоор танилцуулж бичлэгийг нь байршуулж эхэлсэн.

Тодруулбал, нэгдүгээр сарын 12-нд хамтлагийн гишүүн 15 настай Харамын амьд тоглолтын бичлэгийг “Youtube”-д байршуулжээ.

Түүний дараа нэгдүгээр сарын 16-нд мөн 15 настай Аёоны бичлэгийг танилцуулсан.

"Baby monster" хамтлагийн гурав болон дөрөв дахь гишүүн  Аса, Рора, Рука нарын бүжиглэж буй бичлэгийг нэгдүгээр сарын 19-нд  “Youtube”-д тавигдсан байна.

Харин хамтлагийн хамгийн балчир гишүүн 13 настай Чикүйтагийн бичлэгийг нэгдүгээр сарын 23-нд байршуулсан.

 

Тэгвэл өчигдөр хамтлагийн гишүүн Асагийн бичлэгийг “Youtube”-д байршуулсан байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах