Цэс Close

Прокуророос "Хөгжлийн банк"-ны хэргээр 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлжээ

Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

Прокуророос дараах 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлэв. Тодруулбал,

- “хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан Лхагвасүрэнгийн Аззаяа, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ, Базархүүгийн Даажамба, Жамцын Ганхуяг, Норслойн Сүхболд, Цэндийн Баярсайхан;

- “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан Цэвээндээгийн Билгүүн, Дашжамцын Уянга, Түмэн-Өлзийн Оюунчимэг, Баасанхөхийн Чинзориг, Тэлэнгэдийн Мөнхтулга, Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн, Чимэдцэрэнгийн Цоожсүрэн, Сайнбаярын Батзориг, Авирмэдийн Хүчитбаатар, Ганбаатарын Гантогтох, Балганы Батбаяр, Чулуунбатын Энхбат, Чогсомын Мөнхбаяр, Даваагийн Цогтбаатар, Батлутын Будхүү, Лхачины Мягмаржав, Дашзэвгийн Дэлгэрсайхан, Дүгэрсүрэнгийн Бат-Очир, Жамсрангийн Үхэртар, Бадамын Махбал, Жигжидийн Оюунчимэг, Сандагийн Магнайсүрэн, Мягмарсүрэнгийн Баярмагнай, Бэгзсүрэнгийн Шинэбаатар, Баттулгын Амгалан, Отгонбатын Батбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Чулуунбатын Нэргүй, Мягмарсүрэнгийн Баянмөнх, Бадрахын Найдалаа, Бядраны Лхагвасүрэн, Рагчаагийн Батбаяр, Магсарын Золжаргал, Гантөмөрийн Дашзэвгэ, Ганбатын Одонтуул, Баасандоржийн Батзаяа, Нанзадын Баярчимэг, Хассуурийн Ганхуяг, Огнонгийн Хуягцогт, Батхуягийн Цолмон, Далрайн Даваасамбуу, Ганибалын Амартүвшин, Нанжидын Мөнхбат, Норовын Алтанхуяг, Нямжавын Батбаяр;

  • “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан Баяраагийн Чойжилжалбуу, Энхнасангийн Эрдэнэ, Хүрэлсайханы Баттулга;
  • “мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан Должидын Батбаяр, Гомбын Цолмон,

- “гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдуулан Ёндонпэрэнлэйн Доржсумъяа, Бэгзжавын Цэрэндаваа, Цэрэндоржийн Цэвэгмэд, Мөнхтөрийн Цэлмэг, Баярын Баттөр;

- “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Цэрэндаваагийн Баатарбилэг, Бат-Очирын Батбаатар, Чулуундоржийн Өлзий, Лацайн Ням-Очир;

- “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Шүхэртийн Бүтэд, Гочоосүрэнгийн Санжмятав, Гэндэнпилийн Батдорж, Гонгорын Галсанням, Пүрэвийн Мягмардорж, Цогтжаргалын Ууганбаяр, Энхболдын Эрдэнэбилэг, Хадбаасангийн Бат-Эрдэнэ;

- “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт холбогдуулан Төмөрбаатарын Болдмаа;

- “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бэрэнбаралын Мөнхтөр;

- “хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Гочоосүрэнгийн Байгалмаа;

  • “санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан Цогбаатарын Содхүү, Ядмаагийн Батцэцэг;
  • “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Оргойн Баяр;

- “улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ёндонпэрэнлэйн Баатарбилэг;

- “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан /2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК;

- “хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан /2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК, /4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;

- “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан /4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК зэрэг байна.

         Шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлаж, одоогоор хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж дууссан.

Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас олон оролцогчийг нэг дор багтаах боломжтой шүүх хуралдааны заал танхимыг судлах зорилгоор нийслэлийн зарим шүүхүүд рүү албан бичгээр хандсан боловч тухайн шүүхүүдэд өөрсдийн шүүн таслах ажлын ачаалал их байгаа, түүнчлэн 100-аас дээш хэргийн оролцогчидтой шүүх хуралдаан хийх заал танхим байхгүйгээс “боломжгүй” гэх хариуг ирүүлэв.

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь энэхүү шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулах багтаамжтай заал, танхим, техник тоног төхөөрөмж, хүний нөөц, шүүх хуралдааны үеийн аюулгүй байдал, дагалдах бусад асуудлын бэлтгэл зохион байгуулалтыг дангаар хангаж ажиллах боломж, хүч нөөц хязгаарлагдмал тул тус шүүхээс болон шүүхийн Тамгын газраас шүүн таслах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийн хүрээнд хуралдааныг хуулийн хугацаанд, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүргүүлсэн болохыг мэдэгдэж байна.

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах