Цэс Close

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

"Өнөөдөр/2023.02.20/ тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ, 1, 6-аар төгссөн машинууд хөдөлгөөнд оролцохгүй" хэмээн ТЦА-наас мэдээллээ.

Харин шинийн 1-нээс буюу маргаашаас эхлэн Баасан гараг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй журамтай билээ.

Замын хөдөлгөөний төвөөс дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг хяналтын камераар илрүүлэн хариуцлага тооцдог болоод байна.

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага нийт аймаг, нутаг дэвсгэрийн бие бүрэлдэхүүнийг хамруулан замын хөдөлгөөний зохицуулалтыг уртасгасан цагаар хийх аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах