Өнөөдөр болох үйл явдал
Төрийн ордонд
10:00 Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулна.
"Шинэ 100 айл төв"-д
11:40 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын зохион байгуулсан “Амар байна уу-2023” сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цогц арга хэмжээний борлуулалтын үр дүнг танилцуулна.
Бөхийн өргөөнд
15:00 цагт Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны гурвын даваа эхэлнэ. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдаж байна.
Бурхан шашны Гандантэгчэнлин хийдэд
23:00 цагт Цэдор Лхам хурна. Балданлхам бурхны тахилга хурлын ая дан өөрийн гэсэн онцгой горимтой байх бөгөөд хурал өглөө нар мандах хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл үлдээх