Х.Нямбаатар сайд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдөр:
-Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
-Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам,
-Эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношилгооны явц, түүний мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар зэрэг 17 асуудал хэлэлцэнэ.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулна. Тэрээр шувуу ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэх юм байна.
Сэтгэгдэл үлдээх