Ши Жиньпин дэлхийн улс орны улс төрийн намуудын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

Хятадын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн улс орны улс төрийн намуудын удирдлагуудтай цахим уулзалтыг Энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн цахим уулзалтад "Шинэчлэлийн зам: Улс төрийн намуудын үүрэг хариуцлага" сэдвээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавьсан байна. "Улс төрийн намуудын үүрэг хариуцлага, орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг удирдан чиглүүлж, ахиулах чухал хүчин мөн гэдгийг Ши Жиньпин онцоллоо. ХКН орчин үеийн шинэчлэлийг дэмжих зорилгоор дэлхийн олон орны улс төрийн намтай хамтарч ажиллах хүсэлтэй байна Синьхуа агентлаг дамжууллаа.
Энэ үеэр зарим улсын намуудын төлөөлөл үг хэллээ. Ливан улсын Нийгмийн дэвшлийн намын Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Захир Раад "Ши Жиньпиний хэлсэн үг олон асуултад хариулт өглөө. Улс төрийн намууд шинэчлэлээ ахиулж, хүн төвтэй байх нь улс төрийн намуудын шинэчлэлийн гол түлхүүр болгоно” гэжээ.
Кенийн эрдэмтэн Кавенс Адхир хэлэхдээ: "Хятадын Коммунист нам олон улсын шударга ёсыг сахин хамгаалах, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих, жинхэнэ олон талт үзлийн практикийг баримталж, НҮБ-тай олон улсын тогтолцоог тогтвортой байлгахыг хичээж байна. Энх тайвангүйгээр аль ч улс орон хөгжихгүй. Хятадын Коммунист нам бусад орны улс төрийн намуудад сайн үлгэр дуурайл үзүүлсэн” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх