УДЭТ ирэх сард Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийг толилуулна

Хуваалцах
Улсын драмын эрдмийн театр шинэ уран бүтээлийн товоо зарлалаа. Ирэх дөрөвдүгээр сард тайзнаа тавих бөгөөд Оросын алдарт зохиолч Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийг толилуулахаар болжээ. Шинэ бүтээлийн найруулагчаар  Э.Ёндоншарав ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн онд тайзнаа тавьсан “Сычуаны сайн хүн” жүжгээр соёл, урлагийн салбарын шилдгийг шалгаруулах “Мөнгөн мод 2022” наадмын шилдэг найруулагчаар шалгарсан юм.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн