Цэс Close

Чуулган: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос хаалттай танилцуулж, шийдвэр гаргах юм.

Өчигдрийн Халдашгүй байдлын дэд хороо болон МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг дэмжсэн билээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр асуудлыг хэлэлцэхээр боллоо. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Уг асуудал нь төрийн болон албаны нууцад хамаарах учир нээлттэй хэлэлцэх боломжгүй" гэсэн тайлбар өгөв. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ.

-Т.Аюурсайхан гишүүний хувьд үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан 11 хүнтэй уулзах хязгаарлалт тогтоосон.

-УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ дээр мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан. Уг асуудалд холбогдуулан 16 эд хөрөнгө битүүмжилсэн, 60 хүн гэрчээр дуудаж асуусан.

-УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэрэгт холбоотойгоор 16 объектийг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дууджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах