Татварын буцаан олголт 55,2 тэрбум төгрөгийг шилжүүлж эхэллээ
Татварын ерөнхий газраас 2022 оны татварын буцаан олголт болох 55.2 тэрбум төгрөгийг ААН-үүд рүү шилжүүлж эхэллээ.
Татварын багц хуулийн шинэчлэл татвар төлөгчдөд олон давуу талыг бий болгосны нэг нь нийт татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ыг 1%-иар, 300 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН шууд 1% -иар татвар төлнө.
Харин 300 саяас 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ААН 10%-иар татвараа төлөөд төлсөн татварынхаа 90% -ийг буцаан авдаг болсон.
Мөн алс зайн хөнгөлөлт, тусгайлан дэмжих салбарт үйл ажиллагаа явуулсны хөнгөлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгосны хөнгөлөлт зэрэг бусад хөнгөлөлтүүдийг татвар төлөгчид авч байна.
Сэтгэгдэл үлдээх