Цэс Close

ГЕГ: Импортоор орж ирсэн 171 тонн цагаан будаа их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсон

Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналтын бүсээр Вьетнам улсаас вагоноор импортолсон 171.45 тонн цагаан будааг гаалийн хорио цээрийн хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээнд хамруулан шалгасан байна. Лабораторийн шинжилгээгээр цагаан будаанд хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальс их хэмжээгээр байсан нь тогтоогдсон байна. Улмаар бохирдсон цагаан будааг хуулийн дагуу импортлогч компани экспортлогч улсад буцаах үүрэгтэй ч буцаах боломжгүй гэж мэдэгдсэн тул устгалд оруулахаар шийдвэрлэжээ. Иймд хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгж нь Монгол Улсын гадаад худалдаатай холбоотой хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг сайтар судалж гадаад худалдаанд оролцохыг  Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах