Цэс Close

Чинь Ган: БНХАУ дахин газар нутгаа алдахгүй

БНХАУ-ын Шанхай хотоос NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа мэдээлж байна. 

Хятад маягийн шинэчлэл ба дэлхий” лантинг форум БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж байна.

Тус форумд БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Чинь Ган мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд энэ үеэр олон улсад тархаад байгаа "БНХАУ Тайваний нөхцөл байдлыг өөрчлөхөөр завдаж байна”, “Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг эвдэж байна” гэх цуурхлуудад албан ёсны хариу өгсөн юм.

БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Чинь ГанТайвань БНХАУ-ын мэдэлд буцаж ирэх нь дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон олон улсын дэглэмийн чухал бүрэлдэхүүн, гол агуулгын нэг. Өнөөдөр олон улсын дэглэмийг үгүйсгэн нөхцөл байдлыг өөрчилж, Тайваний хоолойн тогтвортой байдлыг эвдэж байгаа нь Хятад улс биш. Харин “Тайванийг салан тусгаарлах” хагалан бутаргагчид, үүнийг ашиглахыг зэхэж байгаа цөөн тооны улс орон бий. Тэдний тогтоосон “дүрэм” болон "практик" үнэн хэрэгтээ Хятадыг ганцаардуулж, хагалан бутаргаж, улмаар дэлхийн хоёрдугаар дайны түүхийг өөрчилж, Хятад улсын бүрэн эрхэнд халдах зорилготой гэж харж байна. Үүнийг манай улсын 1.4 тэрбум ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Хятад улс газар нутгаа ахиж алдахгүй, нэгэнт тогтсон олон улсын дэглэмийг өөрчилж бусниулахыг ч зөвшөөрөхгүй" гэсэн юм.

"Хятад маягийн шинэчлэл ба дэлхий" лантинг форумыг Хятадын Олон нийтийн дипломатын нийгэмлэг, Хятадын Ардын Гадаад харилцааны хүрээлэн, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 80 орчим орны засгийн газар, судалгааны төв, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцож байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах