Цэс Close

Польш улсын ерөнхийлөгч болон түүний гэргийг албан ёсоор угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг албан ёсоор угтах ёслол Д.Сүхбаатарын талбайд боллоо.

УИХ, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, АНУ, Энэтхэг, Япон улсын Элчин сайд нар тэргүүтэй бусад албаны хүмүүс Польш улсын ерөнхийлөгчийг угтах ёслолд оролцов.

Угтах ёслолын дараа хоёр орны ерөнхийлөгч Төрийн ордны Д.Сүхбаатар танхимд албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын хүрээнд талууд олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.

1990 оноос хойш БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилж байжээ. Польш улсын ерөнхийлөгч Анджей Дудагийн манай улсад хийх айлчлал өчигдөр эхэлсэн бөгөөд 26-ныг дуустал үргэлжлэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах