Цэс Close

Г.Занданшатар: Гишүүдийн ирц, хууль батлахад өгсөн саналын мэдээллийг ил болгох үүрэг өгч байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Гишүүдэд анхааруулах зүйл бий. Та бүхний чуулганы хуралдаанд оролцож байгаа ирц, хууль эцэслэн батлахад өгсөн саналыг дэмжсэн, дэмжээгүй эсэх талаарх мэдээллийг нээлттэй авч байх шаардлагыг иргэд, төрийн бус байгууллагууд тавьж байгаа.

Үүнийг судалж үзэхэд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байх ангилалд хамаарч байна. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн нь төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалуулах нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэж заасан.

Харин Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх нээлттэй, хүн хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байдаг.

Иймд гишүүдийн хууль батлахад өгсөн санал нууцад хамаарахгүй. Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээг ил тод болгохыг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт үүрэг болгож байна" хэмээв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах