Онцгой дэглэмийн хугацаа дуустал 1072 хувьцааны ногдол ашиг тараахгүй
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2023/04/2018052108.jpg)
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Соёлын төв өргөөнд болж байна.
Тус компаниас Монгол Улсын 2.5 сая орчим иргэнд ногдол ашиг тараах уу, эсвэл нүүрс угаах үйлдвэр барих уу гэдэг шийдлийн аль нэгийг гаргана гэсэн хүлээлттэй байсан ч ноогдол ашиг тараах эсэхийг онцгой нөхцөл байдлыг дууссаны дараа дахин ярилцана гэсэн шийдвэрийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ гаргасан гэдгийг мэдээллээ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б. Ганбат: "Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосон. Иймээс онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг авч үзэхгүй. Онцгой дэглэмийн хугацаа энэ оны 10 дугаар сард дуусна. Тухайн үед ногдол тараах асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх