Боловсролын багц хуулийг шинэчлэх төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Хуулийн төсөлд үндсэн гадаад хэлийг англи хэл болгох заалт оруулж байгааг хууль санаачлагчид мэдээлж байв. Энэ асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсандаа тайлбар оруулжээ. Тэрбээр “Боловсролын хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр англи хэл үндсэн гадаад хэл байна гэж заасан.Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. Шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөр, сурах бичиг, багшаа бэлдэнэ” гэсэн байна.
Сэтгэгдэл

