Зургаан сангийн мэдээллийг ил болгоно

Хуваалцах

09.00 цагт:

  • “Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн туршилтын талаар Гаалийн ерөнхий газарт  хэлэлцүүлнэ.
  •   Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн асуулт боловсруулагчдын Азийн ээлжит уулзалт “Ramada” зочид буудалд болно.
  • Иргэн Д.Отгонтуяа АТГ-т шаардлага хүргүүлж буй талаар АТГ-ын үүдэнд мэдээлэл хийнэ.
  • Короновируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж” эрдэм шинжилгээний хурал АШУҮИС-ийн Оюутны Соёлын төвд болно.

10.00 цагт:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим дүүргийн ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулна.
  • “Шил” ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал маргааш 6 тусгай сангийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт:

  • “МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ХАРИЛЦАА” сэдэвт шуудангийн шинэ маркны нээлт Япон улсын ЭСЯ-нд болно.
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлнэ.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн бага хуралтай.

11.00 цагт:

  • Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлнэ.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн