Цэс Close

Нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлүүдийг буцаахаар шийдвэрлэлээ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болов.

Хуралдаанаас намын гишүүд гэх 336 иргэний мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, хүчингүй болсон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт ирүүлсэн үндэслэлээр Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.

Мөн намын гишүүд гэх 522 иргэний мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн нам үүсгэн байгуулах Их Хурал Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагын дагуу явагдсан гэдэг нь ирүүлсэн баримтын хүрээнд хангалттай тогтоогдоогүй буюу холбогдох баримтуудын бүрдэл дутуу гэх үндэслэлээр Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаахаар тогтов.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах