Увс аймгийн Тэс суманд +36 градус хүрч халжээ
Ойрын хоногуудад баруун аймгуудын нутгаар агаарын температурын үнэмлэхүй их утга эвдэгдэн халж байна. Энэ нь тухайн суманд ажиглалт хийж эхэлснээс хойших тухайн өдрийн хамгийн дулаан байсан температурын утгаас давж халсан гэсэн үг юм. Тухайлбал, Увс аймгийн Улаангом суманд зургаадугаар сарын 08-нд +31.7 хүрч халж байсан бол их утга эвдэгдэн +34 градус, Завхан суманд +32.7 градус байсан бол +35 градус хүрчээ. Тэс суманд +33.4 градус байдаг байсан бол өчигдөр өдөр +36 градус хүрч халж үнэмлэхүй утгууд эвдэгдсэн тухай Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх