Өнөөдөр болох үйл явдал
“Туушин зочид буудалд
08:30 цагт Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс БНСУ-ын Хөгжлийн стратегийн хүрээлэнтэй хамтран “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Дэвших зам” форум болно.
Блю Скай зочид буудлын “Даймонд” хурлын танхимд
8:30-15:00 цагт Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан ХНХЯ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтран “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” бодлогын хэлэлцүүлэг хийнэ.
Төрийн ордонд
10:00-14:00 цагт УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан болно.
Төрийн ордны 2 давхар
11:00 цагт УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг нар манай улсад зургаадугаар сарын 12, 13-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтын талаар мэдээлнэ.
Алтай хотхоны зүүн талд
11:00 цагт Тайгам Алтай ХХК-ийг хүүхдийн сургууль барих газрыг чөлөөлөхийг шаардсан эцэг эхчүүдийн жагсаал болно. 11,000 оршин суугчтай Алтай хотхонд улсын сургууль барихгүй 10 гаруй жил болсон.
НЗДТГ-ын үүдэнд
11:30 цагт "Цагаан хаалга" цогцолбор хотхоны захиалагчид НЗДТГ-ын үүдэнд гурав хонож байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
Сэтгэгдэл үлдээх