Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл өгнө
Төрийн ордонд
09:00-13:00 цагт УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос Цөлжилттэй тэмцэх өдрийн хүрээнд Бэлчээрийн үндэсний форум зохион байгуулна.
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
ГХЯ-ны гадна
09:00 цагт Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын найм дугаар бага хурлын нээлт болно.
21 дүгээр сургуулийн байранд
11:00 цагт Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэлийн бага хурал хийнэ.
МОНЦАМЭ агентлагийн байранд
11:00 цагт “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” Улаанбаатар хотноо зохион байгуулах асуудлаар холбогдох байгууллагууд мэдээлэл өгнө.
"Үндэсний мэдээллийн төв"-д
11:30 цагт Цахим залилангийн гэмт хэргийн хохирогчид хэвлэлийн хурал хийнэ.
Чингисийн өргөө рестораны урд талбайд
13:00 цагт Чех улсын жуулчдын алхалтын замын тэмдэглэгээг ашиглах эрхийн гэрээг үзэглэх ёслол болно.
Д.Сүхбаатарын талбайд
15:00 цагт 20 улсын 280 гаруй уран бүтээлч оролцох Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгуулагдана.
Монарти галерейд
19:00 цагт Н.Адьяабазар зураачийн Composition үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Сэтгэгдэл үлдээх