Цэс Close

Оны эхний 5 сарын статистикийг танилцуулна

08.30: “Корпорэйт конвеншн” төвд: Монголын дүрс оношилгооны эмчилгээний Радиологийн үндэсний чуулган болно.

09.00 цагт: ШУТИС-д: БШУЯ, ШУТИС хамтран зохион байгуулж буй "Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл-2023" олон улсын хурал эхэлнэ.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болон Төсвийн тодотголтой холбоотойгоор өргөн мэдүүлсэн бусад хуулийг хэлэлцэх юм.

10.00 цагт: ГХЯ-нд "Улаанбаатарын яриа хэлэлцээ-2023" олон улсын хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжлэх бөгөөд залуу судлаачдын форум болно.

11.00 цагт: ШУА-ийн байранд “Академич П.Нямдаваа алтан медаль” шагнал гардуулах ёслол болно. Хоёр жил тутамд олгодог тус шагналыг энэ удаад судлаач, анагаах ухааны доктор, профессор О.Баатархүү хүртэж байгаа юм. Утас: 9971-7977.

11.00 цагт: ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний 5 сарын статистик үзүүлэлтийг таницуулна.

12,00 цагт МУИС-д: Манай улсад айлчилж буй НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу “Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд” лекц илтгэл тавина.

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ: “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д,
11:30 цагаас Нийслэлийн АН, АН-ын Эрх чөлөө төвөөс Хотын дарга Д.Сумъяабазар, МАН-ын хүчирхийлэл гэсэн сэдвээр мэдээлэл хийнэ.
 12:00 цагаас “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Нээлттэй Увс аймаг” хэвлэлийн бага хурал хийнэ. Хуралд аймгийн удирдлагууд оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах