Н.Сувдмаа: Аялалаар явахдаа хурдан муудах хүнсний бүтээгдэхүүн авч явахгүй байхыг зөвлөж байна
Улсын Онгой Комисс(УОК)-оос Цаг агаарын урьдчилсан мэдээ, халдварт өвчин, үер усны гамшгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа: "Аливаа халдварт өвчин өөрийн гэсэн онцлогтой. Манай орны халууны улирлын энэ үед гэдэсний халдварт өвчин эхэлдэг. Мөн гэнэтийн үер усны аюул, хэт халалтаас болж гэдэсний халдвар өвчин нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжүүдийг иргэд дагаж мөрдөх шаардлагатай.
Энэхүү богинохон халалтын үед баяр наадам, нэгнийдээ олноор байх үзэгдлүүд гарч байгаа учир хоолны хордлого, цусан суулгаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Гэдэсний халдварт өвчний улиралчлал 6-р сараас эхэлдэг ба үүнтэй уялдуулан улиралчлал угтуулан зөвлөмж сэрэмжлүүлэг өгсөөр байгаа.
7-р сарын эхний 7хоногоос үерийн аюул нүүрэлсэнтэй холбоотой өдөр бүрийн хийгдэж байгаа тандалтын мэдээллийг хянаж, тандалтаа эрчимжүүлэн ажиллаж байна.
Үүнтэй холбоотой 21 аймгаас халдварт өвчний мэдээг өдөр бүрээр авч байна. Мэдээллээс харахад үертэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин нэмэгдээгүй, ойрын өдрүүдийн тандалтын мэдээллийг харахад ч нэмэгдэх динамик ажиглагдахгүй байна.
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хүлээн авахаар 60 хүн ирж үйлчлүүлснээс 2 цусан суулга, 1 сальмонеллез хэвтсэн байна.
Гэсэн ч иргэд маань тайвшрахгүй мэргэжлийн төв байгууллагын өгч байгаа зөвлөмжийг үргэлжлэн дагаарай.
Үүнд:
- Гараа бохирдсон тухай бүр гараа савандаж, зөв дарааллын дагуу угаах
- Хоол хүнсний аюулгүй байдлын 5 түлхүүр зөвлөмж дагаж мөрдөх
- Гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрвэр эмчид хандан зөвлөгөө авах
Сэтгэгдэл үлдээх