Таванбогд уул руу тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглолоо
Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Таванбогд уул руу тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хоригложээ.
одруулбал, Их Ойгор, Шивээтхайрханы байгаль хамгаалагчийн хяналтын постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг 2023 оны наймдугаар сарын 01-нээс тодорхойгүй хугацаагаар хориглосон шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан байна. Өөрөөр хэлбэл гадаад, дотоодын аялагчид тухайн бүсээс цааш морь болон тэмээгээр зорчиж байгалийн цогцолборт газрыг үзэж сонирхоно гэсэн үг.
Эл шийдвэр нь сүрлэг алтайн уулсын байгалийн гоо үзэмжийг онгон хэвээр нь авч хадгалан хойч үедээ өвлүүлэхэд маш чухал хэмээгдэж байна. Үүнийг дагаад морь, тэмээний аялал хөгжиж эхлэх үндэс болох аж.
Сэтгэгдэл үлдээх