Айлын гэр дээр аянга бууж, хоёр иргэн түлэгджээ
Өвөрхангай аймаг, Тарагт сум. “Онгийн голын гүүр” гэдэг газарт хүчтэй аадар бороо орсны улмаас айлын гэр дээр аянга буусан тухай дуудлага Онцгой байдлын албанд наймдугаар сарын 20-ны өдрийн 12:40 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн эмч нар 20 километр замыг туулан очиход иргэн Д /52 настай, эмэгтэй/ зүүн гар, хүзүү, Б /17 настай, эрэгтэй/ нүүрний хэсэг түлэгдсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл үлдээх