Цэс Close

Ван Вэньбинь: АНУ хятадын аж ахуйн нэгжүүдийг үндэслэлгүйгээр дарангуйлж байна

АНУ-ын худалдааны яам зургаадугаар сарын 12-нд 43 аж ахуйн нэгж, албан байгууллагыг экспортын хяналт хорионы экспортын хяналтын жагсаалтад нэмж оруулжээ.

ТУс жагсаалтад Хятадын 31 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд үүнтэй холбогдуулан БНХАУ-ын  ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь зургаадугаар сарын 13-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ыг дур зоргоороо хориг тавихаа болихыг шаардсан байна.

Тэрбээр, Америк цэргийн технологийн салбарт ноёрхлоо хадгалахын тулд үндэсний аюулгүй байдал гэгчдээ дэндүү өргөн цар хүрээг хамруулж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг үндэслэлгүйгээр дарангуйлж байна. Энэ үйлдэл нь олон улсын эдийн засаг худалдааны дэг журам, дэлхийн худалдааны дүрэм журмыг санаатайгаар бусниулж, дэлхийн аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байсан. Гэтэл тэдний энэ бусармаг үйлдэл одоо бүр улайм цайм хэмжээнд хүрлээ. Үүнийг Хятад улс эрс эсэргүүцэж, эдийн засаг, худалдаа, технологийн асуудлыг улс төржүүлж, зэвсэглэсэн буруу үйлдлээ нэн даруй засахыг Америкаас шаардаж байна. Хятад улс аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах