ЦЕГ: Бичлэгт дурдагдсан 6-8 насны хүүхдүүдийг олж, хамгааллын арга хэмжээг зохион байгуулж байна
Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны есдүгээр сарын 24-ний өдөр нэр бүхий цахим хаягаас нийтлэгдсэн бага насны дөрвөн хүүхдийн бичлэгийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон ба Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.
Иймд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриаллаа.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл үлдээх