Үерт өртсөн, айлуудыг нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгох ажил үргэлжилж байна
Үерт өртсөн, айлуудыг нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгох ажил үргэлжилж байна. Өчигдөр 19:30 цагаас Нийслэлд усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо,бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл 246 айл өрх, 12 ААН, 105 автомашин үерийн усанд автсан.
ОБЕГ-т Нэгдсэн шуурхай штаб, ЕБ-ын 127 дугаар сургуульд нийслэлийн Шуурхай штабыг тус тус байгуулан, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга, Д.Сумьяабазар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, газар дээр нь ажиллаж байна.
Нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 520 орчим алба хаагч, 138 техник хэрэгсэлтэйгээр үерт өртсөн, зам дагуу айлуудыг нүүлгэн шилжүүлэх, тойрогт овоорсон, овоолго шороо, үерт автсан машин тэргийг чөлөөлөх, сэргээн босгох, самналтын ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж байна.
Сэтгэгдэл үлдээх