НЗДТГ-аас 183 тэрбумаар автобус худалдан авах тендер зарлалаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендер зарлалаа. Нийт төсөвт өртөг нь 183,438,632,900.00 (нэг зуун наян гурван тэрбум дөрвөн зуун гучин найман сая зургаан зуун гучин хоёр мянга есөн зуу) төгрөг бөгөөд 2023 онд санхүүжих дүн нь 137,658,732,900.00 (нэг зуун гучин долоон тэрбум зургаан зуун тавин найман сая долоон зуун гучин хоёр мянга есөн зуу) төгрөг байх юм.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй бөгөөд тендерийн баталгаа нь 917,193,165 (есөн зуун арван долоон сая нэг зуун ерэн гурван мянга нэг зуун жаран тав) төгрөгийн үнийн дүнтэй байх аж.
2018, 2019, 2020, 2021, 2022 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх шаардлагыг мөн тавьж буй юм.
Тендерийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх