Цэс Close

Б.Махбалыг сулласан шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ

Хүний амь хөнөөсөн Б.Махбалыг хугацаанаас өмнө сулласан. Гэвч түүнийг буцаан хорихоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, тэрбээр нийслэлийн Багануур дүүрэг дахь 427 дугаар хорих ангид ял эдэлж байсан бөгөөд тус хорих ангийн магадлангаар суллагдсан. Учир нь оноосон ялын 50 хувийг биеэр эдэлсэн тул магадланд орсон аж.

Гэвч шүүхийн эл шийдвэрийг Багануур дүүргийн ерөнхий прокурор эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан тухай өмнө нь мэдээлсэн. Прокурорын эсэргүүцлийг шүүх хүлээн авчээ. Иймд Б.Махбалыг буцаан хорих хуулийн зохицуулалттай.

Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газраас “Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн "Иргэн Б.Махбалыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ХМШЗ/59 дугаартай захирамжийг хүчингүй болгох" эсэргүүцлийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ” гэж мэдээлэв.

Эргэн сануулахад, Зам тээвэр, хөгжлийн яамны гадна 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ийн амийг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн. Шүүхээс түүнд 2020 онд 11 жилийн ял оноосон билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах