Цэс Close

БНХАУ-ын тэргүүн хадагтай Пэн Лиюань: Соёл бол "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулж буй улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны оюун санааны холбоо юм

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-д зохион байгуулагдаж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалтаас мэдээлж байна. 

"Бүс ба зам" санаачлагын 10 жилийн ойд зориулсан хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан билээ. ТУс чуулга уулзалтад оролцохоор ирсэн олон улсын тэргүүнүүд гэр бүлийн хамт ирсэн бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань тэдний хамт Хятадын Гар урлалын музейд зочилжээ.

Тэргүүн хатагтай Пэн Лиюань болон зочид "Баясгалант дөрвөн далай" цуглуулгын эрдэнэсийн танхимд орж, хаш чулуун сийлбэр, хатгамал, хулс модон сийлбэр болон бусад тансаг урлалыг маш их сонирхон үзсэн байна. Ингэхдээ хятадын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын  хатгамал, шигтгээ, Мяо үндэстний мөнгөн сийлбэр хийх нарийн ур чадвараа газар дээр нь үзүүлсэн нь ихээхэн таалагдсан аж.

Үүнээс гадна тэд хятадын дуурийн соёл, гучин хөгжим урлагийн танилцуулгыг сонсож, театрын тоглолтыг хамтдаа сонирхсон бөгөөд энэ үеэр тэргүүн хатагтай Пэн Лиюань, соёл бол "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулж буй улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны оюун санааны холбоо юм. Солилцоо нь соёлыг олон өнгөтэй болгож, соёл иргэншил бие биеэсээ туршлага хуримтлуулснаар баялаг болдог. Цаашид соёлын харилцаагаа эрчимжүүлж, үе үеийн найрамдлаа өвлүүлэн, хамтын хөгжилд хүрэхийг бид хүсэж байна гэжээ.

Дээрх арга хэмжээнд Индонезийн тэргүүн хатагтай Илеана, Кенийн тэргүүн хатагтай Рахел, Лаосын даргын гэргий Нари, Сербийн тэргүүн хатагтай Тамара, Шри Ланкийн тэргүүн хатагтай Майтри , Туркменистаны үндэсний удирдагч, Ардын хорооны даргын гэргий Бердымухамедова, Узбекистаны тэргүүн хатагтай Мирзиёева, Камбожийн ерөнхий сайдын гэргий Бизан Мони, Унгарын ерөнхий сайдын гэргий Ревой, Папуа Шинэ Гвинейн ерөнхий сайдын гэргий Рэйчел нар оролцжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах