Цэс Close

В.Путин: БНХАУ-ын дарга Ши Жиньпин үнэхээр дэлхий дахины удирдагч

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан  "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтад оролцохоор энэ сарын /2023.10.17/ 17-нд БНХАУ-д зочилсон билээ.

Тэрбээр "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож илтгэл тавьсан бөгөөд энэ үеэр “Бүс ба Зам” санаачилга нь дэлхий нийтэд тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэх арга замуудыг олоход тус болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан билээ. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин саяхан "Leaders Talk" нэвтрүүлэгт тусгай ярилцлага өгчээ.

Ярилцлагын үеэр В.Путин Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа түүхийн хамгийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд улам ч урагшлан хөгжиж байгааг цохон тэмдэглэсэн байна. Үргэлжлүүлэн “Бүс ба зам” санаачлагыг  10 жилийн ой тохиож байна. Энэ санаачилга улс орнуудын хүчин чадлыг төвлөрүүлж, хамтын хөгжилд хүрэх зорилт тавьж байгаа нь сайшаалтай. БНХАУ-ын дарга  Ши Жиньпин үнэхээр дэлхий дахины удирдагч. Түүний бодлогын үргэлжилсэн шинж чанарын хувьд Хятад улсын хөгжил бол өвөрмөц давуу талтай болсон гэжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах