"Автобусны төлбөрийг 1000 төгрөг болгоно"
Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, 1000 төгрөг болгохоор судалж байгааг Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг цахим хуудсандаа бичжээ.
Тэрээр энэ тухай "UB смарт картын үйлчилгээг шинэчилнэ. Одоогоор 30 минутын дотор дамжин суусан бол үнэгүй үйлчилж байгаа. Тэгвэл үүнийг болиулж бүтэн өдрийн турш 1000 төгрөгөөр нийтийн тээврээр зорчих зохицуулалтыг хийхээр судалж байна" гэжээ.
Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийн асуудалтай холбоотой мэдээлэл хийхдээ "Нийтийн тээврийн салбарын төлбөрийн системд өөрчлөл хийнэ. Одоо үйлчилж байгаа UB smart карт 30 минутын дотор дамжин суусан бол үнэгүй үйлчилдэг. Энэ оновчгүй. Тиймээс хамгийн эцсийн буудал буюу дэнж дээрээс карт уншуулж суусан хүн төлбөрөө төлөөд бүтэн өдөржингөө бүх нийтийн тээвэрт суугаад, буцаад очих байдлаар зохицуулалт хийнэ. Үнийн хувьд хэд байлгах судалгааг судлаачид хийж байгаа" гэв.
Сэтгэгдэл үлдээх