Цэс Close

Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгчтэй уулзав

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүгчдийн хамт Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр  шүүхийн хараат бус, бие даасан байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаа, өөрийн удирдлагын тогтолцоо зэргийн талаар НҮБ-ын төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцав.

эх сурвалж: Улсын Дээд Шүүх

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах