Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулжээ

Хуваалцах
– Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан ХБХХЕГ-аас Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мон медикал клиникийн эмнэлэгтэй хамтран байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчдад 10 төрлийн шинжилгээ, 7 төрлийн үзлэг оношилгоо хийж, нийт 9 гаруй сая төгрөгийн үйлчилгээг үзүүллээ.
– Үзлэгийн үеэр сэтгэл зүйч Г.Нямпагма бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
– Үзлэг оношилгоо хийх ажлыг зохион байгуулсан Мон медикал клиникийн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн