ОБЕГ: 120 мянгатын уулзварт автобусны мотор хэсэг шатаж байсныг бүрэн унтраасан
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт өнөө өглөө 10.30 цагийн орчимд 120 мянгатын зам дээр нийтийн тээврийн автобус шатжээ. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад Хан-Уулын дүүргийн нэгдүгээр хороо 120 мянгатын уулзвар дээр автобус шатаж байна дуудлага мэдээлэл онцгой байдлын албанд 10:38 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход "ТЭЦ3-Офицеруудын ордон" чиглэлийн автобусны мотор хэсэг шатаж байсныг гал түймрийг бүрэн унтраасан байна.
Ажиллагааны явцад Сутайн буянт ХХК-ны ТЭЦ-3 Офицеруудын ордон чиглэлийн 41-84 УАА улсын дугаартай автобусны хөдөлгүүр болон зорчигчийн хэсэг шатсан нь тогтоогдсон бөгөөд хүний амь нас эрсдээгүй гэлээ.
Сэтгэгдэл үлдээх